Нарны OFF-GRID иж бүрэн систем
OFF-GRID систем нь төвийн эрчим хүчний сүлжээнээс бүрэн хамааралгүй, бие даан ажилладаг ухаалаг шийдэл юм. Энэхүү систем нь эрчим хүчний дэд бүтэцгүй бүс нутаг, аялал, хөдөө аж ахуй, ферм зэрэг газарт тохиромжтой. Манай компани хэрэглэгчийн эрчим хүчний хэрэгцээнд тулгуурлан өндөр үр ашигтай инвертер, баттерей, нарны хавтан бүхий бүрэн цогц системийн шийдлийг санал болгодог.

Нарны HYBRID иж бүрэн систем
HYBRID буюу хосолмол систем нь төвийн сүлжээ болон нарны эх үүсвэрийг хослуулсан ухаалаг шийдэл юм. Уг систем нь нарны эрчим хүчийг хуримтлуулж, цахилгаан тасарсан үед хэрэглээг тасралтгүй хангах боломжийг бүрдүүлдэг. Мөн оргил ачааллын үеэр баттерейд хуримтлагдсан эрчим хүчийг ашигласнаар зардлыг бууруулж, хэрэглээний оновчлолыг нэмэгдүүлнэ.

Нарны TIE-GRID иж бүрэн систем
TIE-GRID систем нь төвийн эрчим хүчний сүлжээтэй холбогдон ажилладаг, илүүдэл эрчим хүчийг буцаан сүлжээнд нийлүүлэх боломжтой шийдэл юм. Нарны эрчим хүчийг бүрэн ашиглахын зэрэгцээ төвийн цахилгаанд найдвартай холбогдсон байх давуу талтай. Энэхүү систем нь аж ахуйн нэгж, үйлдвэр, айл өрхийн тогтвортой ажиллагааг хангах, хөрөнгө оруулалтын өгөөжийг богино хугацаанд бий болгох ухаалаг шийдэл юм.

Бид Hybrid болон OFF-GRID систем дээр дараах 2 төрлийн инвертер, баттерейтэй шийдэл санал болгож байна.

1.Тусдаа систем (Advanced Hybrid ESS)

→ Инвертер ба баттерей тусдаа байрлана

→ Том систем рүү тэлэх боломжтой → 5–500кВт+

→ Гэр ахуйн тогтмол суурилуулалт, ААН, үйлдвэр, дата төв, станц

2.Бүгдийг нэг дор багтаасан (ALL-IN-ONE) 

→ Инвертер + Баттерей + Удирдлагын систем бүгд нэг төхөөрөмжид

→ Зөөврийн / хялбар суурилалт / Plug & Play

→ Айл өрх, аялал, түр суурилуулалт, цахилгаангүй бүс, оффгрид хэрэглээ

Нарны системийн үндсэн ойлголт

Showroom хаяг:

ХУД-2 хороо үйлдвэрийн гудам, Барилга бизнес центр 2 давхарт 209 тоот

Цагийн хуваарь:

9:00 AM - 20:00 PM