Mobility Networks 2019 онд байгуулагдаж харилцаа холбооны дэд бүтэц, цамхаг угсралт, сэргээгдэх эрчим хүчний суурилуулалт, зураг төсөл, програм хангамжийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан.

2025 оны 1-р сараас эхлэн бид Ви Гөү Грийн ХХК -г үүсгэн байгуулж GOBI SUN брэндийн дор ДЭЛХИЙН тэргүүлэх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн өндөр чанартай гибрид инвертер, эрчим хүч хадгалах баттерей хураагуур, ухаалаг эрчим хүчний удирдлагын системүүдийг албан ёсоор импортлон борлуулахын зэрэгцээ суурилуулалт, ашиглалтад хүлээлгэн өгөх, баталгаат засвар үйлчилгээ бүхий цогц шийдэл санал болгож эхэлсэн.

Бид Монгол орны эрс тэс цаг агаар, тогтворгүй цахилгаан сүлжээ, хэрэглээний онцлогт бүрэн нийцсэн найдвартай, баталгаатай, эрчим хүчний хэмнэлттэй ногоон шийдлүүдийг айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр болон алслагдсан хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зориулан, инженерийн тооцоо судалгаанд үндэслэн хүргэж байна.

Бидний эрхэм зорилго

Ногоон эрчим хүчний хөгжилд чиглэсэн тогтвортой шийдлийг хэрэглэгч бүрт хүртээмжтэй үнээр, олон улсын стандартын дагуу хүргэх.

Бидний үнэт зүйлс

Чанар • Хариуцлага • Шударга байдал • Тогтвортой хөгжил

Компаний бүтэц

Бидний тухай

Түншлэгч компаниуд